
Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

өдөр
огноо
Хүйтний эрч чангарах үед нүүрний арьс хуурайших хандлагатай болдог. Өвөл арьсанд хамгийн их тохиолддог асуудал бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт. Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол буруутан нь хүйтэн агаар.
Мөн хүйтнээс гэнэт дулаан байшинд орж ирэх явцад болдог температурын огцом ялгаа маш муу нөлөө үзүүлдэг. Өвлийн улиралд өрөө тасалгааны агаар халаалтаас үүдэн хэт хуурай байдаг тул арьс маань чийгээ алдан үрчийх нөхцөл бүрддэг. Иймээс бид өвлийн улиралд арьсаа хэрхэн хамгаалах вэ?
- Арьсанд дулаан газраас гудамжинд ороход гарах температурын зөрүү арьсыг хуурайшуулдаг. Үүний нөлөөг зөөлрүүлэхийн тулд гарахынхаа өмнө орцондоо хэдэн минут зогс, ингэснээр арьс хүйтэнд бага зэрэг дасч эхлэдэг.
- Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн тослог суурьтай байвал сайн. Өвлийн улиралд витамин ихтэй “тослог” бүтээгдэхүүн хэрэглэх нь дээр. Гэхдээ гадагшаа гарахаас нэг цагийн өмнө түрхэх хэрэгтэй.
- Зун өдрийн цагаар хэрэглэдэг байсан ямар ч хамаагүй чийгшүүлэгч, өөрөөр хэлбэл ус агуулсан бэлдмэлүүдийг өвлийн цагаар орой л хэрэглэж байгаарай. Чийгшүүлэгчинд агуулагдах ус нь арьсанд хүйтэн цагт муугаар нөлөөлдөг.
- Хуурай арьсыг өвлийн цагт сүүн шингэнээр цэвэрлэвэл илүү дээр байдаг. Хэрэв арьс жирийн эсвэл холимог бол мицелляр ус хэрэглэж арьсаа цэвэрлэж болно.
- Тослог арьстай хүмүүс өвлийн улиралд спирт агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.
Санал
Болгох
4.0
Grand Canyon
auo voluetas nulla
4.0
Yosemite
auo voluetas nulla
4.0
Yellowstone
auo voluetas nulla
4.0
Glacier National Park
auo voluetas nulla
4.0
Lake Tahoe
auo voluetas nulla
4.0
Iceland, Europe
auo voluetas nulla


Санал
Болгох
